×

Б.Булганы захидал хэргийн хувь заяаг хааш нь хөтлөх вэ?

С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татсанаас хойш багагүй хугацаа өнгөрч буй. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд  мэдээлэл өгөхдөө   “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зориг агсны амь насыг хохироосон эрүүгийн ... дугаартай хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж байгаа. Уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр  эрүүгийн хэрэг үүсгэж прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулж байцаалт авсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэсэн билээ. Тэгвэл яллагдагчаар татагдаад буй Б.Булган төр засагт хандаж ЗАХИДАЛ бичсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж яриад байна.

Захидалд чухам юу өгүүлсэн бэ? Б.Булганы захидал шат шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн хувь заяанд нөлөөлөх үү гэхчлэн асуултуудыг дагуулж буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булганы захидлыг энэ долоо хоногийн сүүлчээр хуулийн хүрээнд нийтэд ил тодорхой болгоно гэх мэдээллийг өгч буй. Нэгэнтээ захидал ил болно гэдгийг тэр хэлчихлээ. Тэгвэл Б.Булганы захидал дэлгэгдсэнээр  хэн хэний эрх ашиг хөндөгдөх вэ. Хэнд аюул дагуулах вэ гэдэг асуудал ч мэдээж яригдана. Хэрэг гарах үед байсан цорын ганц гэрч, хорин жил нуусан зүйлсээ өнөөдөр ил болгох уу, чухам юу өгүүлэх вэ гэдэг нь тун удахгүй ил болох янзтай.

Ямартай ч Б.Булган захидалдаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг огт харж байгаагүй, нэг ч уулзаж байгаагүй гэх зүйлийг өгүүлсэн гэж Ж.Батзандан хэлээд буй. Мэдээж энэ бол анхаарал татсан том сэдэв билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ус
    Яагаад одоо бичиж байгаа юм бэ?, Булганд ямар нэг но но но байна даа ! ! ! ! ! ! ! ! ! !, яагаад тухайн үед нь хэлээгүй юм.
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
Кока Кола шинэ төрөл нэмлээ 1 цаг 0 минутын өмнө
Нийт 21,368 иргэн азтан боллоо 6 цаг 41 минутын өмнө
Top