×

Оросын шигшээ фанатуудаа баярлуулж чадлаа

Оросын шигшээ баг тэмцээнийг зохион явуулагчийн хувиар А хэсэгт багтан, хэсгийн эхний хоёр тоглолтдоо Саудын Арабыг 5:0, Египетийг 3:1-ээр хожлоо. Хоёр тоглолтын нийлбэр дүн 8:1.

ДАШТ-ий түүхэнд тэмцээнийг зохион явуулагч орны баг эхний хоёр тоглолтдоо ийм бөмбөгийн зөрүүд хүрч байгаа юм.

1934 онд Италийн шигшээ эхний хоёр тоглолтдоо мөн 8 гоол оруулсан ч хоёр гоол алдсан байдаг.

ЗХУ задарснаас хойш ОХУ-ын шигшээ гурван удаа ДАШТ-д оролцохдоо гурвууланд нь гуравдугаар байр эзэлснээр тэмцээнээ дуусгасан юм.

Тэгвэл энэ удаад тэд хэсгээсээ шалгарах нь нэгэнт эргэлзээгүй болоод байна.

Ийнхүү 2018 оны ДАШТ-д оролцож буй 32 багаас хамгийн доогуур чансаатай буюу дэлхийд 70-д бичигдэж буй баг элэг нэгтнүүдээ баярлуулж, хэсгээсээ шалгарахаар боллоо.

Одоогоор Оросын шигшээгээс Денис Черышев гурван гоолтой, Артём Зюба хоёр гоолтой явна.

Тэдний хэсгийн сүүлчийн өрсөлдөгч нь Уругвай байх болно.

Р.Гэгээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Togo
    Молодцы Россия вперёд
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
Кока Кола шинэ төрөл нэмлээ 1 цаг 1 минутын өмнө
Нийт 21,368 иргэн азтан боллоо 6 цаг 42 минутын өмнө
Top