×

Давсны үйлдвэрийн ажилчин Сэварссон

Исландын шигшээ багийнхан бол хагас мэргэжлийнхэн. Тэд өглөө эртлэн ажилдаа яваад, орой нь хөлбөмбөгийн бэлтгэлдээ гардаг. Биркир Сэварссон бүр ажилгүй гэртээ сууж үзэж. “Өглөөнөөс хойш хийх ажил олдохгүй их хэцүү байсан шүү. Өдөржин гэрийн мухар сахих амаргүй. Ямар ч хамаагүй ажил хиймээр санагдаад болохгүй. Тэгээд ашгүй нэг танилтайгаа уулзсан чинь давсны үйлдвэрт ажил байгааг дуулгасан. Би тэр даруй л ажилд орсон. Тэгж л нэг өглөөнөөс орой хүртэл хийх юмтай болсон” хэмээн Сэварссон ярьжээ.

“Би Исландын шигшээ багийн тоглогч. Манайх жижигхэн улс. Иргэд нь нэг нэгийгээ бараг танина даа. Тиймээс эх нутагтаа эргэж очихдоо гудамж, дэлгүүр, кафед таарах бүх хүмүүсийг баярлуулахаар амжилттай очмоор санагдаж байна. Энэ л намайг ирлэж байгаа. 400 хүн амтай хотод өссөн гээд бод л доо” хэмээн Сэварссон ярьжээ.

Р.Гэгээ

.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийт 21,368 иргэн азтан боллоо 5 цаг 49 минутын өмнө
Top