×

10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх С.Баярцогтыг үнэн бодитоор шалгах цаг болоогүй юу, АТГ-ын дарга аа!

Өнөөдөр бид олон оффшорчдын тухай ярьж байна.Тэгвэл Монголын оффшорын “загалмайлсан эцэг” гэх тодотголыг албан ёсоор хүлээсэн нэгэн бол Сангажавын Баярцогт юм. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн” хэмээн үгээ хэлж байв. Яахав тэгээд С.Баярцогт өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээгүй. Гэхдээ түүнд улстөрөөс явах хүсэл байхгүй гэдгээ тэр хэлээд авсан. Эргэж улстөрд оролцох хүсэл шуналаа тэр тээж л яваа нь ил зүйл.

Тэгвэл түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллийг гадны хэвлэлүүд цацаад байна. Reuters мэдээлэхдээ Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинто группд олборлолтын эрх олгох гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй тул Швейцарийн хуулийн байгууллагаас  тус улсын банкин дахь  дансыг нь  царцаасан гэх мэдээллийг цацаад байна. “Рио Тинто” групп тухайн үеийн Сангийн сайд асан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлэхэд тус дансыг ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлсэн гэсэн байна. С.Баярцогтыг Сангийн сайдаар томилогдсоны дараа буюу 2008 оны есдүгээр сард 10 сая ам.долларыг  түүний нэрийн дансанд шилжүүлсэн  гэх мэдээлэл байгааг дурджээ.

Тэгэхээр оффшорын асуудлаар олон жил яригдаж буй С.Баярцогтын асуудлыг манай улсын АТГ дорвитой шалгаж дийлэхгүй байхад Швейцарь улсын хуулийн байгууллага, гадны хэвлэлүүд энэ асуудлыг ийн дэлгээд эхэллээ.

Дашрамд өгүүлэхэд, С.Баярцогтын  оффшорын асуудал анх илэрсний дараахан Д.Бямбасүрэн эрхэм “Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр  Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой. Өмнө нь УИХ-д Дүлзэнгүүд байдаг юм байна,  Моломууд байдаг юм байна, Өгөр толгой Гүрсэд байдаг юм байна гэж тоолж суудаг байсан чинь одоо С.Баярцогт гэж бас нэг тип гараад ирлээ шүү дээ. Гэтэл тэгээд наадуул чинь баригдахгүй гээд өөрийнхөө хацрыг өөрийнхөө гараар алгадаж гүйгээд л байх юм бол зовлон болж гүйцнэ биз дээ.” гэж өгүүлж байсныг эргэн сануулъя.

Тэгвэл С.Баярцогт гэдэг “тип”-тэй холбоотой Рио Тинтогоос 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл ингээд гараад ирлээ. Энэ С.Баярцогтыг үнэн бодитоор шалгах цаг болоогүй юу, АТГ-ын дарга  аа-тэй холбоотой Рио Тинтогоос 10 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл ингээд гараад ирлээ. Энэ С.Баярцогтыг үнэн бодитоор шалгах цаг болоогүй юу, АТГ-ын дарга  аа!

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top