×

Улстөрийн барометр судалгаатай танилц!

 “Улстөрийн барометр 2018.02” судалгааг  MEC судалгааны байгууллагаас хийжээ. Ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр энэхүү судалгааг гүйцэтгэсэн гэх байр суурийг тус судалгааны байгууллагаас илэрхийлдэг.

Тэгвэл энэ удаагийн судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 800  иргэнээс 2018 оны 3  дугаар сарын 7-10-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан гэж байна.

Судалгааны сэдвүүдийг дурдвал УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ, Иргэдийн дэмжиж буй улстөрийн нам, Улстөрийн намын үйл ажиллагааны үнэлгээ, Ерөнхий сайдын үйл ажиллагааны үнэлгээ, Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид, Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид гэхчсэн асуудлуудын хүрээнд иргэдийн санал бодлыг сонсчээ. Ингээд Улстөрийн барометр судалгааг хүргэж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top