×

У.Хүрэлсүхийн эсрэг асаад байсан Н.Номтойбаяр  номхорсны учир юу вэ?

У.Хүрэлсүхийн засаг эмхлэгдэн байгуулагдахаас өмнө их л ширүүн байсан Н.Номтойбаяр сүүлийн үед номхорчээ. Уг нь тэрээр У.Хүрэлсүхийг  тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас даалгавар авсан хүмүүст тагнуулж,  чагнууллаа гэх үгсийг Ажлын албаны нөхдүүдээрээ дамжуулан хэлж яриулж байх үед хатуу ширүүн үгсийг хэлж явсан хүн бол Н.Номтойбаяр. Ямартаа л тэрээр “Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох ажилд нь дэмжлэг үзүүлээд шагналд өөрөө сайд болох. Эсвэл өөрийн хамсаатнаа дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга, Эрдэнэтээс эхлүүлээд төрийн өмчит компанид удирдлагаар тавих юм. Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий. Энэ хүмүүс 2016 оны сонгуулиар ард түмэн юу юу гэж амлаж тэдний итгэлийг аван гарч ирлээ дээ. Гарч ирчихээд иргэдийнхээ төлөөх зүтгэл нь энэ үү. Үнэхээр инээдэмтэй. Цаг нь болохоор хэн хэн сайд болно гэж, хэн хэн Дэд сайд, төрийн нарийн, агентлагийг өмчилж авна гэсэн улс төрийн зураглал гаргаж гарын үсэг зурсныг ил болгоноо. Энэ тэр чигтээ наймаа. Улс төрийн урвалтаас гадна бас нэг бохир нь энэ. Харин зарим нь Хүрэлсүх “топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурснаасаа буцаж буй хүмүүс бас байна” гэжээ. У.Хүрэлсүх, Б.Баатар нарын утасны ярианы тухайд Н.Номтойбаяр “Өөрөө Бага хурал дээр үүнийгээ худлаа гээгүй. Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэгийг үзээд уурлах гэхээсээ илүү асар их гомдсон. Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа ш дээ. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье.

Би өнөөдөр гэнэт дуугараад байгаа юм биш. 2015 оны хавар хэвлэлийн хурал зарлаад Ухнаа овогтой Хүрэлсүх нам, залуучуудыг холбоог задалж, самарч байна гэж хэлж л байсан. 2015 оны намын залуучуудын байгууллагын хүрээнд болсон асуудлууд Хүрэлсүхээс л болсон. 2015 онд мөн л намын даргад зүтгэх гэж хор найруулж байсныг харин тэр үед бид зогсоож чадсан гэж боддог. Тэр үед залуус бид задарч, улс төрийн зодоон хийж байсан. Гэхдээ бид адилхан л залуу хүмүүс. Үе тэнгийн залуус алдаж онохын алийг тэр гэхэв. Алдаа дутагдлаа засна, нөхөрлөлөө сэргээгээд явчихна. Хаях зүйлсээ хаяад, засах зүйлсээ засаад явах нь төр түмний төлөө ажиллаж байгаагийн хувьд бидний үүрэг. Харин “топор” муужгайн хувьд бол үгүй болсон. Эргээд эвлэх, учир начираа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй. М.Энхболд дарга болон олон журмын нөхдийн буянаар өдий зэрэгтэй яваа хэдий ч эцсийн мөчид бүгдээс нь урвалаа. Үүнийгээ 60 тэрбумтнуудаас урвалаа гэж төлбөртэй хэвлэлийн маркетинг явуулж байна. 2000 оны Их хурлын сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхэлж намд хандив босгох нэрээр албан тушаалыг үнэлж эхэлсэн. Албанд очсон нөхдөөс мөнгө салгаж хувьдаа ч завшиж, баяжиж байсан. Хүрэлсүх үүнийг тойроогүй. Би твиттертээ “Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Тэр үед хүмүүс У.Хүрэлсүхийг хэлж байна гэж хардаж л байсан. Үгүй гэвэл Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарла л даа. Олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлгээр “Солонгост ажилладаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ярьж байсан. Эсхүл ямар ч бизнесгүй гэх хүн эгчээрээ тэжээлгэсээр байгаад тэрбумтан болчихов уу. Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаад өг. Чадахгүй бол би туслаад өгье. Намайг ингэж хэлсний төлөө тэр “топор” гүтгэлээ, нэр төр хохироолоо гээд хууль хяналтын байгууллагад өг л дөө. Тийм тохиолдолд би энэ бүгдийг нь хэлээд өгнө. Асуудал байхгүй. Бодохоор л дургүй хүрэх юм. Би цэргийн хүн байсан. Цэрэг байсан хүний ч хүү. Цэрэг хүн ямар байдгийг би мэднэ. Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй” хэмээж байв.

Тэгвэл Н.Номтойбаяр өнөөдөр номхон байна. Сануулахад, Н.Номтойбаяр гишүүний машин хүн дайрсан гэх мэдээлэл өнгөрсөн саруудад хүчтэй яригдаж байгаад, сүүлийн үед бас чимээгүй болсон. Магадгүй, Н.Номтойбаярт номхон байх шалтгаанууд байгаа бололтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баа
    Нэг муу чацга л байгаа ш дээ чацга час пяс гэж чанга дуугарч гараад урсаад алга болдог юм ш дээ
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
Top