×

Зөвхөн Монголд л харж болох эмгэнэлт дүр зураг!

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг  “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан зээлийн баталгаа дээр гарын үсэг зураагүй, хуурамч гарын үсгээр зээл авсан байна лээ гэх зүйлийг хэвлэлд ярьж, өөрсдийгөө өмгөөлжээ. Гарын үсэгтэй холбоотойгоор Ч.Ганзориг, Д.Сугарын нэр яригдаж буй. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ярихдаа “ Ш.Батхүү 2013 онд хуурамч болохыг нь тогтоосон гээд байгаа. Асуудлын гол нь гарын үсэг хуурамч уу, жинхэнэ үү гэдэгт байгаа юм биш. Асуудлын гол юунд байгаа вэ? Өнөөдөр 109 сая ам.доллар төлөх үйл ажиллагаанд яагаад хяналт тавьж ажиллаагүй юм бэ гэдэг л хамгийн чухал асуудал юм. Төрийн банкинд хүртэл өртэй байгаа шүү дээ. Мөн олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэрээр гарын үсгийг хуурамч биш гэж тодорхойлоод, биднийг өртэй болгочихоод байгаа. Монгол төрийг 200 гаруй тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад “Би 461 рүү алхахад бэлэн” гэж томроод суугаад байж болохгүй л дээ. Тиймээс бүх зүйлийг шалгах ёстой. Шалгахдаа тухайн үеийн Ерөнхийлөгч байсан хүнээсээ эхлээд Ерөнхий сайд байсан хүнээр нь дамжуулаад дээрээс нь доош шалгана уу гэхээс нэг тодорхойлолт тойроод асуудлыг шийдвэрлэнэ гэвэл жинхэнэ үнэн олдохгүй ээ. Би 2013 онд “Сөүлийн гудамж” гээд байгааг “Авлигачдын гудамж” хэмээн нэрлэе гэж сэтгүүлчидтэй тэндээс АТГ хүртэл алхаж байхдаа хэлж л байсан. Байшин болгоны цаадах өмчлөл, зөрчлийн талаар би хэлж байсан. Энэ мэтээр аливаа асуудлыг ярьж, дэлгэх бүр зүгээр л орхиод байвал ямар ч үр дүнгүй л дээ” хэмээн ярьсан байна.

Тэгвэл Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжин  “Амыг нь асуугаад, хариуцлагыг нь нэхээд, халдашгүй суудлаас нь холдуулах цаг ирж дээ. Цэцийн гишүүний халдашгүй байдалтай холбоотой маргаан Эрдэнэтийн маргаан шиг бас энэ хүн дээр байгаа гэл үү! Өөртэй нь холбоотой маргаан бүр яагаад энэ хүн дээр хуваарилагдаад байдаг юм бол!” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

Ер нь бол Д.Сугар гэж хүний тухайд хэтэрхий их эрх мэдлийг гартаа атгаад буй. МИАТ-ийн луйврын асуудал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг барьцаанд тавьсан асуудал гэхчлэн томоохон хэргүүдэд тэр холбогддог. Гэсэн мөртлөө Үндсэн хуулийн дээр оршдог гэгддэг Цэцийн гишүүний хувиар том шийдвэр гаргаад сууж буй нь зөвхөн Монголд л харж болох эмгэнэлтэй дүр зураг юм.

Д.Сугар бол  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой аливаа асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй хүн.  “Стандарт” банкны барьцаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалах бусармаг үйл хэрэгт хуруу гар оролцсон гэгдэж буй хэрнээ 49 хувийнх нь асуудлыг шийдэх шийдвэрийг гаргалцаад, тэрхүү шийдвэрийг нь өөрөө уншаад сууж байна гэдэг бол түрүүн хэлсэнчлэн зөвхөн Монголд л харж болох эмгэнэлтэй дүр зураг мөнөөс мөн.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Урагшаа
    МАНАН ГЭДЭГ МАНГАС ШИГ МАФИЙН ХИЙЖ БУЙ АЖИЛДАА, ТЭР ДОТОР НӨГӨӨ МУУ 60 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧИД, ОФШООРЫН ЛУЙВАРЧИД ОРЖ БАЙГАА, ОДОО ТЭДНИЙГ ЗААВАЛ ШОРОНД ХИЙТЭЛ ТЭМЦЭЕ АРДУҮД АА
    2018 оны 03 сарын 15 | Хариулах
  • Ene sanjiin bayr terguutei luuverchidiin hiisen gai
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
  • Монгол хүн
    Эрдэнэтийн 49 хувь, 51 хувийн луйвар бол яг адилхан эрээ цээрээ барсан хулгай, Эрдэнэтийг 100 шаахаар МАНАН бүлэг төлөвлөөд баригдаад ирэхээрээ аль нэгийг нь буцааж өгөөд талыг нь хувааж авахаар шинэ хэлцэл хийж байгаа гэсэн яриа гараад байна. Олны үг ортой. Энэ хоер хулгай луйварыг нэг бүлэглэл хийсэн шүү. Олны анхаарлыг сарниулахын тулд тухайн үед АСЕМ-ийн уулзалт гэж шахааг зохион байгуулж байлаа. Одоо олны анхаарлаас энэ хэргийг сарниулахын тулд АНУ-ын ерөнхийлөгч, БНАСУ-ын удирдагчийг Монголд уулзуулна гэж олны анхаарлыг сарниулах ажиллагаа явуулж байна. Энэ луйварчдын гэмт хэргийг илчилж шоронд нь суулгах цаг болсон тул бүх ард иргэдээрээ хөдлөх цаг нь болсон юм биш үү????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
    2018 оны 03 сарын 13 | Хариулах
Top