өдөр
шөнө
×

ОФФШОР хөрөнгөө татах 5 хоногийн хугацаа үлдлээ

Олон нийтийн дунд оффшор бүсэд хөрөнгөтэй гэж дуулиан дагуулж байсан хүмүүсийн хөрөнгөө байршуулсан улс батлагдсан жагсаалтад байхгүй байна, Монголчууд төдийлөн зорчдоггүй бүс нутаг байна гэсэн гомдлууд иргэдийн зүгээс их гарч байсан. Тиймээс оффшорын 49 бүс нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын 326 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл офшшор бүсэд 15 улсыг шинээр оруулсан. Тухайлбал, монголчуудын ихэнхдээ зорчдог Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 улс багтсан. Энэ бүс нутгуудад оффшор данстай иргэд Засгийн газрын тогтоол батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын 6-нд хугацаа нь дуусна.

Энэ хугацаанд оффшороос мөнгөн хөрөнгөө татсан холбогдох албан тушаалтнуудад дахин 30 хоногийн хугацаа өгч байгаа. Энэ нэг сарын хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top