өдөр
шөнө
×

"ТӨР" ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ БАРААГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10' дүгээр зүйлд Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах  тухай заасан. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тогтоолд дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах тухай тусгасан.

Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хийж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг, үнийн судалгааг авч www.tender.gov.mn цахим хуудсанд нэгтгэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Уг цахим сайтад бүртгүүлснээр захиалагч байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг бүрэн авч, захиалгаа өгөх боломж бүрдэнэ.  Өөрөөр хэлбэл захиалагч, үндэсний үйлдвэрлэгч нарыг холбож байгаа гүүр нь www.tender.gov.mn болж байгаа юм.

Үндэсний үйлдвэрлэгч та бүхэн өөрийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний талаарх бүхий л мэдээллээ it@procurement.gov.mn цахим шуудангаар болон 976-62263023, 976-62263026 утсаар холбогдон мэдээллээ өгнө үү.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top